Ройтерс агентлагийн мэдээлснээр Путиныг Кремльд буцаж ирснийг эсэргүүцэгчдийн жагсаал Москвад зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Путины гурав дахь хугацаа эхлээд 7 хонох гэж байгаа энэ үед хэдэн зуун эсэргүүцэгчид энд тэнд жагсаал хийн замбараагүй байдал үүсгэн, тэдний араас ОМОН-ын дайчид хэдэн өдөр хөөцөлдөж байгаа аж.
Засаг захиргааны зүгээс босогчдыг эвдлэн сүйтгэх ажиллагаа болон цагдаагийн ажилтнуудыг цохиж занчсан үйлдлүүдийн төлөө буруутгаж байгаа ба харин босогчдын зүгээс хүчний байгууллагын ажилтнууд босогчидтой хэрхэн зүй бусаар харьцан өшиглөж дэвсэлж байгаа видео бичлэгүүдийг мөрдөн байцаагчдад илгээж байна. Иймээс мөрдөн шалгах зөвлөл аль алинд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Төрийн Дум жагсаал цуглааны журмыг сайтар тодорхойлсон хуулийн төслийг бэлдсэн ба энэхүү хуулийн заалтыг зөрчсөн жагсаал цуглааныг зохион байгуулагчдад оногдох торгуулийн хэмжээг 1500 дахин нэмэгдүүлж 1,5 сая рубль болгожээ.
Путин арванхоёр дугаар сард “өөрийн дотны найз нөхрөөр” тодорхойлж байсан шадар сайд асан Алексей Кудринаар толгойлуулсан хэдэн арван улс төрчид жагсагчдад дэмжлэг үзүүлж байна.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )