Германы канцлер Ангела Меркель Украйн улсыг “дарангуйлагч хэмээн тодорхойлж, Европын хамгийн тусгаарлагдмал орон болох Беларусьтай харьцуулсан байна.
Сүүлийн саруудад Меркель Украйны ерөнхийлөгч Виктор Януковичийг 7 жилийн ял сонссон сөрөг хүчний лидер Юлия Тимошенкотой зүй бусаар харьцаж байна хэмээн нээлттэй шүүмжилж байгаа билээ.
Тимошенкогийн хэргээс үүдэлтэй канцлерийн энэхүү үйлдлүүд нь Украйны нэр хүндийг Баруунд маш хүчтэйгээр унагаж байна.
Меркель гадаад харилцаа ба аюулгүй байдлын талаар Бундестагт парламентын доод танхимд илтгэл тавихдаа:”Өнөөдөр бид Германд болон Европын Холбоонд амар тайван, эрх чөлөөтэй амьдарцгааж байна. Харин харамсалтай нь Украйн болон Беларусьд хүмүүс дарангуйлалаас болж зовсоор л байна” хэмээн өгүүлжээ.
Киевийн Баруунтай үүсгээд байгаа энэхүү хурцадмал харьцаанаас шалтгаалан Еврокомиссийн төлөөлөгчид болон Европын нэр хүндтэй олон улс төрчид Украйнд зохиогдох Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг бойкотлохоор сүрдүүлж байгаа аж.
Меркель Европын холбоотнуудаа ардчилал, хүний эрхийг хамгаалах үүргээ ямагт мартахгүй байхыг уриалжээ.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )