58 размерийн гутал

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

Америкийн хамгийн өндөр иргэн Игорь Вовковинский 58 размерийн гутлын загвараа үзэхээр хөрш штат руу нисчээ. Украин гаралтай 29 настай Игорийн өндөр 2,3 метр. 17 настайдаа ээжийнхээ хамт Миннесотад иржээ. Тухайн үед нь өндөр нь 1,8 метр байжээ. Мэргэжилтэнүүдийн тооцоолж байгаагаар ийм размерийн сайн чанарын гутал доод тал нь 12-20 мянган долларын зардлаар бүтэх гэнэ. Тиймээс энэ асуудалд нь шийдэж туслах үүднээс мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан түүнд туслах аяныг өрнүүлээд эхэлжээ. Үүний ачаар аварга биет залуу одоогоор хэдэсн хос гуталтай болчих хэмжээний мөнгөн данстай болсон байна.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top