Ройтерс агентлагийн мэдээлснээр, өнгөрөгч Ням гаригт Москвагийн гудамжнаа олон мянган хүмүүс нэрт зохиолчидтой хамтран ойрын өдрүүдэд Путиныг эсэргүүцэгчдийг цагдаагийнхан хомроголон баривчилж буйг эсэргүүцэн тайван замаар жагсаал зохион байгуулжээ.
10000 орчим жагсагчид Пушкины талбайгаар дайран эсэргүүцэгчдийн лагерь байрлаж буй газар руу хүрчээ. Өнгөрөгч Лхагва гаригт тэдгээр эсэргүүцэгчдээс 1000 гаруй хүнийг цагдаагийнхан хүч хэрэглэн баривчилж, тэр ч бүү хэл цагаан тууз зүүн гадуур зугаалж, кафед хооллож байсан залуусыг баривчилсан байна.
Зохиолч Борис Акунин “Москвагийн төв хэсэгт цагдаагийнхан хүмүүсийг элдэж хөөн, учир битүүлгээр баривчилж байгаа явдлыг үнэхээр гайхаж байна. Цагаан тууз энгэртээ зүүгээд явах эрхгүй гэж үү” хэмээн өгүүлжээ.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )