Алисия Кис орос олигархын төлөө хүүгээ орхижээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

Британийн од бүсгүй нууцаар Москвад иржээ. Гэхдээ хувийн ажлаар гэнэ. Дэлхийн шоу бизнесийн хөөрхөнүүдийн нэг гэгддэг тэр энэ удаад Оросын нэгэн олигархын төрсөн өдөрт ая дуугаа өргөхөөр болжээ. Эх сурвалжийн мэдээллээр тэр энэ ажлынхаа төлөө 300 000 евро гонорарт авсан аж. Ингэхдээ хэд хэдэн хамгаалагч, тулах ажилтан, гример, костюмер, цөөн тооны хөгжимчидтэйгөө иржээ. Харин түүний сэтгэлийг зовоож байгаа ганц зүйл нь Лондон дахь гэртээ үлдээсэн хүүхэд нь ажээ. Түүнийгээ аавтай нь орхисон ч цаг болгонд шахуу тэр хоёр луугаа залгасаар байж. Ингээд тоглолт дуусангуут нийслэлийн нэгэн ресторанд орос үндэсний зоог барингуутаа нутгийн зүг нисэн одсон байна. Буцахдаа Кис найзуудда зориулан 40 000 рублийн бэлэг авсан хэдий ч мөрөөдлөө биелүүлж Улаан талбайгаар зугаалж, Их Театрт зочилж амжаагүй юм.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top