Тимошенко биен дээрх хөх толбоо өөрөө үүсгэсэн гэв үү?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

     Украйны ЕП-ын зүгээс Еворпарламентад хандсан илтгэлдээ Юлия Тимошенког хорихын ажилтан гэмтээсэн бус өөрөө өөрийгөө хөх няц болгосон нь илэрхий байна гэж өгүүлжээ.

     Хүү Евгений Тимошенкогийн үгээр бол ЕП энэ хэлсэн зүйлээ батлах ямар ч нотолгоог үзүүлж чадахгүй байна гэжээ.

      “Хамгийн гол нь тухайн нөхцөл байдлыг илтгэх ямар ч камерийн бичлэг хийгдээгүй нь асуудлыг бодитоор дүгнэхэд бэрхшээл учруулж  байна” гэж экс ерөнхий сайдын охин хэлсэн байна.

       Юлия Тимошенкогийн үгээр бол түүнийг хүчээр эмнэлэгт хүргэх явцад шоронгийн ажилтан хэвлийн тус газар нь хүчтэй нударгалан ухаан алдуулсан аж.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top