Гватемалд дэлхийн төгсгөлтэй холбоотой майяачуудын шинэ цаг тооны бичиг олджээ.
Археологичид манай эриний 9 дүгээр зууны хүснэгт олсон ба үүнийг тайлж уншихад ихээхэн цаг хугацаа зарцуулагдах боловч эрдэмтэд энэхүү календарь нь 7000 жилийн хугацаат үйлийг томьёолж байгаагаас үндэслэн 2012 онд дэлхийн төгсгөл болохгүй гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Үүнээс өмнө Мексикт орших Комальколько сүмээс олдсон 1300 жилийн настай өөр цаг тооны бичигт үндэслэж байжээ. Энэ нь хэсэг тус бүр нь 394 жилтэй тэнцүү 13 хэсгээс бүтсэн эртний майяачуудын үечилсэн календарь байсан ба хамгийн сүүлийн 13 дахь хэсэгтээ манай тооллоор 2012 оны арванхоёр дугаар сарын 21-нээр уг календарь дуусаж байсан тул эрдэмтэд энэ өдрийг дэлхийн төгсгөл байж болзошгүй хэмээн таамаглаж байжээ.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )