60 настай эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

   60 настай итали эмэгтэй Мария Аддолората Монтуори гурван ихэр хүүхэд төрүүлжээ.

     Хэдийгээр үр шилжүүлэн суулгах ажиллагаагаар ертөнцөд мэндэлсэн ч энэ бол үнэхээр гайхамшиг хэмээн хүүхдүүдийн ээж ярьж байна.

     Одоогоор анхны төрөгч “залуу” ээж болон түүний хоёр хүү, нэг охины биеийн байдал сайн байгаа аж. Хүүхдүүд тус бүр нь 1500 грамм жинтэй төрсөн ба 2.5 килограмм болтлоо эмчийн хяналтанд байх шаардлагатай юм байна.

     Тэдний эцэг, эх маш их аз жаргалтай байгаа бөгөөд 15 жилийн турш эмчилгээ хийлгэн, нэг удаагийн үр шилжүүлэн суулгах явц амжилтгүй болон үр хүүхэдтэй болох итгэл найдвар бараг үгүй болж байжээ.

     Мария Аддолората ихрүүдийг төрүүлсний дараа бүсгүйчүүдэд хандан:”Бүү шантраарай, мөрөөдөл биелдэг юм байна. Би энэ аз жаргалыг олж авахын тулд бүтэн 15 жил уйгагүй явсан” хэмээн өгүүлжээ. Нөхрийнх нь хувьд анхны гэрлэлтээсээ насанд хүрсэн хоёр хүүхэдтэй ажээ.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top