Хятадууд Далай ламыг хөнөөж болзошгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

    Эдүгээ 76 настай, Нобелийн шагналт, Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч XIY Далай лам Энэтхэгээс гарч Түвдэд ирж амьдрахтай холбогдуулан түүний амь нас, аюулгүй байдлын талаар янз бүрийн зүйлс бичигдэж байна. Тэрээр Их Британийн “Sunday Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа Хятадын зүгээс түүний амь насанд аюул заналхийлж болзошгүйг дурджээ.

    Хятадын талаас түүнд Түвдийн тусгаар тогтнолтой холбоотой зүйлсийг сөхөж ярихгүй байхыг үүрэг болгосон аж.  Түвдэд болж буй бусад үйл явдлуудыг ярьж болно хэмээн Бээжингийн зүгээс зөвшөөрч байгаа ч тэгэх боломж өгөхгүй нь ойлгомжтой. Хэрэв Далай лам Түвдийн бодит байдлын талаар өөрийн нүдээр харснаа дэлхий нийтэд дэлгээд эхэлбэл Хятадын нэр хүндэд асар муугаар нөлөөлөх юм.

     Түвдийн ард түмэн Далай ламын төрөлх нутагтаа буцаж ирэх энэхүү баярт үйлийг 60 гаруй жил хүлээж байсан ба харин түүний ирээдүй, амь насны баталгаа Хятадын Засгийн газраас шууд хамааралтай болох юм.

     Түүнийг Драмсалад ирэх үеэр Хятадын зүгээс амь насанд нь халдахдаа Түвдийн сүсэгтэн бүсгүйчүүдээр дамжуулан хордуулах үйл ажиллагаа явуулж болзошгүй мэдээлэл байгаа аж.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top