Энэ киноны гол дүрд залуу хүн байхаар төлөвлөн Брэдли Куперийг урьсан боловч тэр татгалзсанаар Лиама Нисон түүний оронд тоглосон юм. Энэ киноны бүх үйл явдал Аляскад болж байгаа ч зураг авалтыг хойд зүгт буюу Канадын нутагт хийжээ. Найруулагч Джо Карнахан зураг авалтанд ашиглахаар нутгийн анчин Дик Мак Дайармидад дөрвөн чоно /үхсэн/ захижээ. Түүний хоёрыг кино зураг авалтад ашигласан ба үлдсэн хоёрыг нь жүжигчид болон зураг авалтын багийнхан зооглосон байна. Үүнийг найруулагч “ингэж байж илүү дүрдээ орно” гэж тайлбарлажээ. Нутгийн анчингийн гадаад төрх шалгаруулалтын комиссынхонд таалагдсан учир түүнд киноны эхний хэсэгт гардаг жижиг дүрийг өгчээ.
Уг кино гарсан даруйдаа Америкийн амьтан хамгаалах нийгэмлэгээс маш их шүүмжлэл хүртсэн ба PETA, Wild Earth Guardians байгууллагууд чонын цус асгарсан хэсэгт ихэд дургүйцсэн байна.
Киноны нээлт Лос Анджелесын Regal Cinemas кинотеатрт 2012 оны 1-р сарын 11-нд болжээ.
Та энэ киног монгол хэл дээр сайн бичлэгтэйгээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Б. Дөлгөөн
Сэтгэгдэл ( 0 )