Аль-Кайеда “хүн-бөмбөгөө” боловсронгуй болгож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14

       Өнөөдрийн The Sunday Times-д өгүүлснээр, олон улсын алан хядагчдын “Аль-Кайеда” бүлэглэл “хүн бөмбөг” зохион бүтээх ажиллагаандаа мэс заслын эмч нарыг татан оролцуулах боллоо гэж барууны тусгай албад мэдээлж байна гэжээ.

      Эмч нар тусгайлан бэлтгэгдсэн амиа золиослогчдын биенд дэлбэрэх зориулалтын суулгацыг мэс заслын аргаар суулгаж байгаа аж.

       Энэхүү “бичил бөмбөг” нь биеийн зөөлөн эдэнд суулгагдах ба онгоц дэлбэлэхэд ихээхэн тохиромжтой юм байна. Тэрээр одоо нисэх буудлуудад ашиглагдаж байгаа сканнерууд уг суулгацыг илрүүлэх чадваргүй аж.

       Амиа золиослогч шприцээр зориулалтын шингэнийг шахснаар уг төхөөрөмж ажиллагаанд орж дэлбэрэлт үүсгэдэг юм байна.

       Энэ талаарх нарийн мэдээллийг Иемен дэх Аль-Кайеда бүлэглэлийн дотоод сүлжээнд нэвтэрсэн америкийн тагнуулын тусгай төлөөлөгч дамжуулжээ. Бүх боловсруулах үйл ажиллагааны процесс террорист бүлэглэлийн “ерөнхий инженер” Ибрагим Хасан аль-Асирийн удирдлаган доор явагдаж байгаа ажээ.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top