Германы нэгэн оршин суугч өөрийн оршуулганд танилуудаа урих өвөрмөц арга бодож олжээ. Тэрээр өөрийн үхлийн тухай зарлалыг сонины “Хаягийн өөрчлөлт” гэсэн хэсэгт байршуулсан байна.
Гамбургийн нэгэн сонин дээр байгаа Карл Альбрехтийн зарлал: “Би байраа сольсон. Миний шинэ хаяг: Ольсдорф Рюэвальдын оршуулгын газар. Шарил №65/28”
Түүнийг нас барангуут энэ зарлалыг сонинд тавихыг ойр дотныхноосоо хүссэн аж.
Талийгаачийн бэлбэсэн эхнэрийн сэтгүүлчдэд өгүүлснээр, даатгалын компанийн ажилтан асан К. Альбрехт нь хошин шогийн өндөр мэдрэмжтэй, байнга хөгжилтэй хошигнодог хүн байжээ. Тэрээр ойр дотныхноо шарил дээр нь ирэхдээ өнгөлөг хурц өнгийн хувцас өмсөж, өөрийг нь дурсан шнапс уухыг хүссэн байна.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )