Италийн Милан хотноо Латин Америк гаралтай бүлэг хулгайч 10 сая еврогоор үнэлэгдэх ховор үнэт эдлэлийг хулгайлсан байна.
Хулгайн хохирогч нь дэлхийд алдартай Buccellati фирмийн эзний эхнэр 52 настай Роза Мария Бучеллати байжээ.
Тэрээр Ням гаригийн орой Милан хотын төвд зохиогдсон үзэсгэлэнг тараад гэр рүүгээ явж байхдаа урд талын суудал дээрээ өөрийн фирмийн нэг зуу орчим үнэт эдлэлийг хийсэн жижиг чемодан тавьсан байжээ.
Хулгайчид маш сайн боловсруулсан төлөвлөгөөгөөр ажилласан байна. Түүнийг гараждаа дөхөх үед үл таних машин хажуугаас нь шүргэн, дотроос нь нэгэн бүсгүй гарч ирэн уучлал гуйж анхаарлыг нь сарниулж байх үед нэгэн хамтрагч хулгайч урд суудал дээр байсан үнэт эдлэлтэй чемоданыг авч ор сураггүй алга болсон байна. Хохирогч араас нь хөөгөөд гүйцэж эс чадан буцаж ирэхэд нөгөө эмэгтэй ч алга болсон байж.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )