Медведев өнөөдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15

     ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр Ерөнхийлөгч Владимир Путинд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар өөрийн саналаа өргөн барих аж.

Хуулийн дагуу төрийн тэргүүний зүгээс долоо хоногийн хугацаанд саналыг авч үзэх юм байна.

Медведев энэ сарын 8-нд Ерөнхий сайдаар томилогдсон ба бусад сайдууд удахгүй тодрох ажээ.

    Саналыг өргөж барихаас өмнө Медведев Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүний талаар маш олон уулзалт ярилцлага зохион байгуулж, шадар сайд Владислав Сурков, Кремлийн удирдлагын албаны дарга, Ерөнхийлөгчийн туслах Людмила Брычева, мөн Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович, сайд Антон Вайно нартай уулзаж санал солилцсон байна.

      Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимаковагийн өгүүлснээр Владимир Путин Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчидтэй ганцаарчлан ярилцлага хийх ба түүнийгээ үндэслэн шийдвэр гаргах юм байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top