Далай лам Темплетоны сангийн шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15


 

Дээрхийн гэгээн Далай лам Лондон хотод Темплетоны сангийн шагналын 1.8 сая долларыг хүлээн авахаар очжээ.  Энэхүү шагналыг жил бүр шинжлэх ухаан ба шашны хоорондын нийтлэг байр суурь, харилцан ойлголцлыг ойртуулж дэмждэг хүнд гардуулдаг байна. 

Сэнт Паулын сүмд шагналаа хүлээж авсныхаа дараа Далай лам үг хэлэхдээ шагналын мөнгийг буяны үйлс хандивлана гэжээ. Тэрбээр шагналынхаа зарим хэсгийг өөрийг нь тавиад оны сүүлчээс орогнуулж байгаа Энэтхэг улсын хүүхдүүдэд зориулах юм байна.

Далай лам ийнхүү Тереза эхээс хойш Темплетоны ба Нобелийн шагналыг хоёуланг нь хүртсэн хүн боллоо.

Америкт төрсөн,  Британийн хөрөнгө оруулагч ноён Жон Темплетоны нэрээр уг шагнал  нэрлэгджээ.  Сайн санааны үйлст хадивлагч  Жон Темплетоныг 1987 онд Английн хатан хаан Елизабет баатар цол өгсөн юм.  Темплетон 2008 нас барсан ажээ.

Си Би Си ньюс

Э.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top