Америкийн зохиолч Трүман Капотегийн алдарт “Тиффани дахь өглөөний цай” бүтээлийг “Рэндом хаус Импринт Винтэж Бүүкс” хэвлэлийн газар электрон ном болгож гаргалаа. Түүний бусад зохиолуудаас нь ч удахгүй дижиталаар гаргах юм байна. Капоте өөрөө 1984 нас барсан юм.
Түүнчлэн Холливүүдийн домог болсон, 95 настай жүжигчин Көрк Дуглас электрон номын зах зээлд хүчээ сорино гэлээ. Ахмад жүжигчин “Опен Роуд Интегрэйтэд Медиа” хэвлэлийн газраар дамжуулан “Би Спартак! Кино бүтээх, хар дансыг устгах нь” гэсэн дурсамжаа гаргах ажээ.
Көрк Дуглас 1960-аад онд “Спартак” киног өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон юм. Энэ киноны зураг авалтын тухай, чухам яагаад кино зохиолч Далтон Трүмбог хөлсөлсөн талаар тэр дурсамжиндаа гүнзгийрүүлэн тайлбарлах юм байна. Дурсамжийн өмнөтгөлийг жижигчин Жоорж Клүүни хийж, аудио дурсамжийг нь Көрк Дугласын өөрийнх нь хүү жижигчин Майкл Дуглас уншина.
Хэдийгээр электрон номнууд үнийн талаар маргаантай байгаа ч, дижитал хэлбэр нь хурдан тархаж байгаа билээ.
Си Би Си ньюс
Э.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )