Путин Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчидтэй уулзаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

    Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчидтэй уулзалт зөвлөлгөөн хийж эхэллээ.

      Россия24 теле сувгийн мэдээлж буйгаар уг бүрэлдэхүүнд ямар хүмүүс орох нь одоогоор мэдэгдэхгүй байгаа бөгөөд ирэх долоо хоногийн эхээр тодорхой болно.Харин  хуучин сайдууд нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж.

     Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүн 26 хүнтэй ба хамгийн залуу нь 40 настай сайд Антон Вайно, хамгийн ахмад нь Тэргүүн шадар сайд 70 настай  Виктор Зубков аж. Түүнээс гадна тэтгэврийн насны 4 сайд болох Соёлын сайд 65 настай Александр Авдеев, Дотоод хэргийн сайд 62 настай Сергей Лавров, Зам тээврийн сайд 60 настай Игорь Левитин, Боловсрол, шинжлэх ухааны сайд 62 настай Андрей Фурсенко нар юм.

    Ерөнхий сайдын хувьд эднээс насаар залуу тул өөрийн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд үеийнхнээ оруулж магадгүй гэсэн таамаглал байна. Мөн урьдчилсан байдлаар эмэгтэй сайдууд болох Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд 46 настай Татьяна Голикова, Эдийн засгийн сайд 48 настай Эльвира Набиуллина, Хөдөө аж ахуйн сайд 50 настай Елена Скрынник нар хэвээр үлдэх магадлалтай байгаа ажээ.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top