Хамтарсан Засгийн газар байгуулах сүүлийн оролдлого нуран унаснаар Грект дахин сонгууль явагдахаар болжээ. Эдийн засгаа цаашид хэрхэн удирдах тал дээр парламентийн гишүүд тохиролцоонд хүрч чадаагүй байна.
ПАСОК намын лидер Евангелос Венизелос “Харамсалтай нь, улс орон маань дахин шинээр сонгууль явуулахаар болчихлоо. Учир нь зарим нэгэн нөхдүүд намын эрх ашгаа Грек орны эрх ашгаас дээгүүр тавьж, ард олны хүсэл зоригийг үгүйсгэлээ.” хэмээн өгүүлжээ.
Өнөөдөр Грекийн Ерөнхийлөгч Каролос Папульяс улс төрийн гол намуудын лидерүүдтэй уулзан түр Засгийн газрыг зохион байгуулах ба энэ нь дахин сонгууль болох зургаадугаар сарын 17 хүртэл ажиллах аж. Дахин сонгуульд 70 сая евро зарцуулагдахаар болжээ.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )