Өмнөд Америкт нутгийн оршин суугчдын нэрлэснээр “Үхлийн амьсгал” хэмээх аймшигт хар тамхи бий болжээ. Түүнийг хэрэглэсэн хүн юуг ч хийхэд бэлэн аймшигт Зомби болдог аж.
Daily Mail-д өгүүлснээр, энэ төрлийн бодисыг Дэлхийн хоёрдугаар дайны үед немецүүд хэрэглэдэг байсан байна.
Бараг мартагдаад байсан энэхүү бодис ахин хэрэглээнд нэвтэрч, өмнөд америкийн хүчний байгууллагын анхаарлын төвд оржээ. Үүнийг одоогоор Колумбийн мафийнхан их хэрэглэж байгаа аж.
Уг бодис нь огт амт, үнэргүй ба түүнийг хэрэглэсэн хүн сүүлийн 2-3 хоногийн үйл явдлаа огт санадаггүй юм байна. Энэхүү “Үхлийн амьсгал”-ын хохирогчид сэргэх үедээ хамаг мөнгөө алдсан, эсвэл хэд хэдэн дотор эрхтэн нь байхгүй болчихсон байдаг гэнэ.
Колумбын гэмт хэрэгтнүүд үүнийг ихэвчлэн хохирогчийн хоол, ундтай хольж өгдөг аж.
Нэгэн хохирогч бүсгүйн ярьснаар, тэрээр Колумбын нийслэлд түүнтэй танилцаж зам асуусан эр түүнийг ундаагаар дайлсан ба түүн дотроо энэхүү хар тамхийг хийснийг хүүхэн мэдэлгүй уучихсан байна. Тэгээд дараа нь өөрөө тэр гэмт хэрэгтнийг гэртээ дагуулж очин хамаг мөнгө төгрөг, үнэт эдлэлээ өгчихсөн байж. Эндээс харахад энэхүү бодисын нөлөөлөх чадал асар хүчтэй нь мэдэгдэж байна.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )