Муур аварсан жолооч 4 хүний аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17

     Khaleej Times сонинд өгүүлснээр, өчигдөр Арабын Нэгдсэн Эмират улсад автобус жийптэй мөргөлдөн 4 хүн нас барж, 21 хүн бэртэж гэмтсэн байна. Осолд орсон хүмүүс бүгд ази гаралтай гадаадын ажилчид байжээ.

     Осол өглөөний 5 цагийн орчим, 26 настай төрийн албан хаагч Мухаммад Саиф аль-Рамсагаас Дубай руу ажилдаа явах үед тохиолджээ. Тэрээр гэнэт нэг муур урдуур нь гүйнгүүт түүнийг дайрчихгүйн тулд мушгитал уг автобустай мөргөлдөн, автобус онхолдон хэд хөрвөөчихжээ.

Энэ ослын улмаас гол замуудын нэг бөглөрөн, бараг 15 километр урт түгжрэл үүссэн байна.

     Хурд хэтрүүлсэн хэмээн жолооч буруутгагдан баривчлагдсан ба хохирогчдод 800000 дирхам буюу 218000 америк доллар төлөхөөр болжээ.

     Жолооч залуугийн хувьд энэхүү өндөр торгуулийг төлөх чадваргүйгээ мэдэгдсэн байна. Тэрээр ажилд ороод удаагүй ба эцэг нь саяхан өнгөрөн ээж, 6 өнчин дүүтэйгээ амьдардаг хэмээжээ.

Д. Мягмарсүрэн  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top