Өчигдөр Оросын хоккейчид Норвегийн багийг 5:2 харьцаагаар хол тасархай ялж дэлхийн аварга шалгаруулах хоккейн тэмцээний хагас финалд шалгарлаа. Дараагийн тойрогт Финландын багтай тоглох аж.
Хагас шигшээ шалгаруулах өдөр Стокгольм хот хөгжөөн дэмжигчдийн хөлд дарагдсан байна. Хотын бүх баар цэнгээний газрууд хөрш орон болох Норвегчуудаар дүүрч, тэд энэ өдөр өөрийн багаа дэмжихээс гадна тусгаар тогтнолын баяраа давхар тэмдэглэсэн байна.
Оросын хөгжөөн дэмжигчдийн хувьд нилээн буурь суурьтай байцгааж, жинхэнэ тэмцээн дээр нь багаа болельщикдахаар дуу хоолойгоо хүртэл хямгадацгаан, хүн бүр гурван өнгөт далбаагаараа гоёсон байлаа.
Багаа дэмжихээр ОХУ-ын Ерөнхий сайд Александр Медведев хүрэлцэн очсон байна.
Энэ удаагийн дэлхийн аваргын гол сенсаацаар Орос-Норвегийн тоглолтоос өмнө Хельсинкид Словакчууд маш хүнд тэмцээнийг туулж алдарт Канадын багийг 4:3 харьцаагаар ялсан явдал байлаа. Энэхүү гайхамшгийг бүтээгч нь Чехийн дасгалжуулагч Владимир Буйтек ажээ.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )