оросын хүнд жингийн нохой зодоонч Фёдор Емельяненко ирэх сарын 21-нд бразилийн Педру Риззутай Санкт-Петербургт тулаан хийнэ. Харин энэ нь орос эрийн хувьд мэргэжлийн карьерийнх нь хамгийн сүүлчийн тулаан байх болно гэдгээ мэдээллээ. –Би гэртээ, Орос орондоо байхыг хүсдэг. Өнгөрсөн 11 сараас хойш энэ сайхан орондоо байна. Миний сүүлчийн тулаан Петербургт болно. Би энэ рингэнээс явах болсон гэж бодож байна. Гэр бүлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Эхнэртээ ч амласан. Гэмтэл авахаасаа ч эмээдэг болж хэмээн Емельяненко "Россия-2" телеканалд өгсөн яриандаа дурьджээ
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )