Индианы Пэйсерсийн ерөнхийлөгч Ларри Берд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн энэ улиралын шилдэг удирдагчаар шалгарсан талаар албан ёсны сайт нь мэдээлж байна. Энэ он гарахаас өмнө Берд багийнхаа ахлах дасгалжуулагчаар Фрэнк Фогеляг томилсон. Мөн он гарахаас өмнөхөн Дэвид Уэст, Лу Амундсон, Леандро Барбос нартай гэрээ байгуулаад амжсан билээ. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр түүний баг Дорнод конференцидроо гуравт орсон бол одоо “Майами Хит”-тэй тулаан хийхээр бэлтгэж байна. Энэ багуудын өмнөх хоёр тоглолтын харьцаа 1-1 байгаа.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )