Дэлхийн хамгийн алдартай олон нийтийн сүлжээ болох Facebook нэг ширхэг хувьцаагаа 38$-оор тооцон хувьцаануудаа борлуулжээ. Ингэснээр энэ сарын 15-нд компаниас тогтоосон үнийн дээд хязгаартай давхацсан байна.
Ийм маягаар компани болон түүний хувь нийлүүлэгчид 16 тэрбум доллар татаж чаджээ.
Ингэснээр компанийн нийт өртөг 104 тэрбум доллар болтлоо өсөж, IPO- нь интернет-компаниудын түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн ажээ.
Facebook-н хувьцааг өнөөдрөөс эхлэн NASDAQ-н бирж дээр худалдаалж эхлэх юм байна.
Д. Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )