Дэлхийн шоронгууд: Шпандау шорон

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18

Цэргийн гэмт хэрэгтнүүдийн шорон болох Шпа́ндау (нем. Kriegsverbrechergefдngnis Spandau) шоронг Берлины бүс нутагт байгуулжээ. Тэнд 1946-1987 онуудад Нюрнбергийн шүүхээс янз бүрийн хугацаатай хорих ял авсан немецийн цэргийн гэмт хэрэгтнүүд хоригдож байв. Шпандау шоронг 1876 онд Вильгельмштрассе гудамжинд байгуулсан бол 1979 оноос цэргийн шорон гэсэн зориулалтаар ашиглах болжээ. Гэхдээ 1919 он гэхэд тэнд иргэний болон эрүүгийн гэмт хэрэгтэнүүдийг хорьдог болоод байлаа. Харин 1933 онд Рейхстагийг шатаасныхаа дараа националь-социалистууд Шпандауг гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэх магадлалтай хэрэгтнүүийг хомроголон хорих лагер болгон өөрчилжээ. Тухайн үед уг шоронд нацизмийн эсрэг тэмцэгч Эгон Эрвин Киш, Карл фон Осецкий нар хоригдож байв. Дэлхийн II дайны өмнө Шпандауд 600 хоригдол байсан бол дайны дараа Нюрнбергийн шүүхээс ял авсан нацист цэргийн гэм хэрэгтнүүдээр дүүрсэн байна. Тэгвэл хоригдох хугацаагаа дуусгаад тэдгээрийн ихэнх нь суллагдсаны дараа тэнд ердөө долоон нацист үлдээд байжээ.  Харин 1966 онд Шпандаугаас Альберт Шпеер и Бальдур фон Ширах хоёр суллагдахад насаараа хоригдох ялтай Рудольф Гесс нацистуудаас ганцаараа үлджээ. Ер нь шоронгийн цорын ганц хоригдол нь болсон гэхэд болно.

 

Улаан тоосгоор барьсан шоронгийн хананы өндөр нь 5-10 метр, цахилгаан гүйдэл бүхий төмөр утсаар хүрээлэгдсэн. Дохио өгөх харуулын цамхаг арван  метр бүрт байрлана. Шоронгийн гадна талд эргэн тойронд нь автомат буугаар зэвсэглэсэн 60 орчим цэргүүдээр хамгаалагдсан. Камерийн урт нь 3 м, өргөн нь 2.7 м, өндөр нь 4 метр байжээ. Шоронгийн дотоод журам тухайн үеийн өөр шоронгуудтай харьцуулахад маш харгис байжээ. Хоригдолууд сардаа гэр бүлийнхэндээ нэг л удаа захиа бичиж болдог. Тэдний хувьд хоорондоо ярих, сонин унших, өдрийн тэмдэглэл, дурсамж  бичих зэрэг хориотой. Харин эргэлтээр ирсэн хүмүүстэй хоёр сард нэг удаа 15 минут л уулзана. Шөнө 15 минут тутамд гэрэл асаан тооллого явуулна.       

Түүнээс хойш Шпандау нь хүйтэн дайны үед цэргийн хүчний дөрвөн холбоотны мэдэлд шилжсэн бөгөөд тэдгээр нь сар бүр ээлжлэн шоронг захирдаг болжээ. 1987 онд цор ганцаараа үлдээд байсан Рудольф Гесс үхсэний дараа шоронг бүр мөсөн хааж түүний суурин дээр хүнд машин техникийн зогсоол барьжээ. Харин Смутсагийн казарм байсан газарт Их британийн цэргийн бааз бүхий худалдааны төвийг байгуулсан аж. Тэгвэл 1994 оноос «Aldi», «Kaiser’s Tengelmann» болон «Media Markt» зэрэг дэлгүүрүүд үйл ажиллагаа эхлүүлжээ.

 

Зартай хоригдолуудаас нь нэрлэвэл:

1              Бальдур фон Ширах

20 жил   1966 онд суллагдсан        Вена дахь Германы рейхийн залуучуудын байгууллагын тэргүүн      1974 онд нас барсан       

2              Карл Дёниц

10 жил   1956 онд суллагдсан        Сүүлчийн рейх-ерөнхийлөгчийн үед Германы тэнгисийн цэргийн флотын командлагч байсан. Адмирал.              1980 онд нас барсан       

3              барон Константин фон Нейрат

15 жил   1954 онд суллагдсан        1932-1938 огд гадаад хэргийн сайд, 1939—1941  Богеми болон Морави дахь элч төлөөлөгч байсан  1956 онд нас барсан       

4              Эрих Редер

Бүх насаараа      1955 онд суллагдсан        Кригсмаринийн цэргийн ерөнхий  командлагчаар 1943 он хүртэл ажилласан               1960 онд нас барсан  

5              Альберт Шпеер

20 жил   1966 онд суллагдсан       

Эзэнт улсын цэргийн үйлдвэрлэлийн сайд, нийслэлийн ерөнхий архитекторч              1981 онд нас барсан       

6              Вальтер Функ

Бүх насаараа      1957 онд суллагдсан        Эзнт гүрний санхүүгийн сайд, Рейхсбанкийн ерөнхийлөгч   1960 онд нас барсан       

7              Рудольф Гесс

Бүх насараа        Шоронд нас барсан          1941 он хүртэл фюрерын орлогч байсан   1987 онд нас барсан       

Р.Слава

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top