Диско хатанд хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 19

Диско хатан Донна Саммер 5 сарын 17-ны өглөө буюу өнгөрсөн пүрэв гаригт  Флоридад нас барсан талаар “BBC” мэдээллээ. 63 нас хүрч байсан Саммер эцсийн мөчийг хүртэл уран бүтээл хийж шинэ цомог дээрээ ажиллаж байсан бөгөөд хорт хавдарын улмаас өөд болсон байна. 1970-аад онд алдар хүндийнхээ туйлд хүрч байсан Донна Саммер Грэммигийн 5 удаагийн шагнал (1979, 1980, 1984, 1985, 1998) гардахын зэрэгцээ 17 цомог гаргаж байжээ. Түүний хит дуунуудаас “Hot Stuff”, “Last Dance”,”I Feel Love”  зэрэг олон уран бүтээлийг нэрлэж болох юм. Мөн “Тэнгэр ивээг, өнөөдөр баасан гариг” киноны саундтрекэд багтдаг “Last Dance” дуу нь Оскарын шагнал авч байсан билээ.Өчигдөр урлагийн одод, шоу бизнесийнхэн Холливудын алдрын гудамжин дахь Донна Саммерын алдрын одны өмнө цугларан диско хөгжмийн хатан хаанд хүндэтгэл үзүүлжээ.

Т.Ялгуун

Top