Бага Кеннедийн эхнэр амиа хорлов

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 19

Кеннедийн удмынхан Америкт маш алдартай гэр бүлийн тоонд орж, байнга олны анхаарлын төвд байдаг.

     Саяхан бага Роберт Ф.Кеннедийн эхнэр Мэри Кеннеди Нью-Йорк мужийн Бедфорд дахь гэртээ дүүжилж амиа егүүтгэсэн байдалтай олджээ.

    Мэри Ричардсон, бага Роберт Ф. Кеннеди нар 1994 онд гэрлэсэн бөгөөд 16 настай хоёр хүүхэдтэй аж. 2010 онд бага Кеннеди эхнэрээсээ салах өргөдөл гаргасан ба хэдийгээр хамт амьдардаггүй байсан ч энэ асуудал нь бүрэн гүйцэд шийдэгдээгүй байсан байна.

    BBC-д өгүүлснээр гэр бүлийн энэхүү зөрчлөөс хойш Мэри Кеннеди хоёр ч удаа согтуугаар машин жолоодож яваад журамлагдаж байсан ба хар тамхи хэрэглэдэг гэсэн үндэслэлээр цагдаагийн хяналтад байжээ.

     Түүний нөхөр бага Роберт Ф. Кеннеди нь 1968 онд палестин эрд хөнөөгдсөн Америкийн сенатор асан Роберт Фрэнсис Кеннедийн хүү бөгөөд 1964 онд Далласт буудуулсан Америкийн ерөнхийлөгч асан Джон Ф. Кеннедийн үеэл аж.

Д. Мягмарсүрэн

Top