АНУ-д цунами болж магадгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 19

2011 оны гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлт, үүнээс үүдэлтэй цунами Японы эрэг хавийг сүйрүүлсэн билээ. Тэгвэл ийм хэмжээний гамшигт АНУ-ын Хавайн арлууд болон Калифорнид нүүрлэж болзошгүй хэмээн эрдэмтэд нотолж байна. Гэхдээ гамшиг илүү аюултай гэнэ. Гол аюул нь Аляска орчмын газар хөдлөлийн тогтворгүй бүсэд оршиж байгаа юм. Алеутын арлуудаас өмнө зүгт байх далайн гүний газрын хагарал 9.0 магнитудын газар хөдлөлийг үүсгэх боломжтой хэмжээнд хүрчээ.

Дөрвөөс таван километрийн гүнд дэлхийн царцаст гарсан ангал байдаг бөгөөд 1788 онд болсон газар хөдлөлийн үеэр бий болсон юм. Энэ бүсэд газар хөдлөлийн идэвхжилт сүүлийн үед өсөн нэмэгдэж байна.  Хэрэв 9.0 магнитудын хэмжээнд газар хөдлөх тохиолдолд үр дүн нь аймшигтай байх болно гэж эрдэмтэд анхааруулж байгаа юм. Гүнд байгаа бүсэд газар хөдөлсөн тохиолдолд аварга цунами үүсч, Хавайн арлууд болон Калифорни мужид хүрэх гэнэ.

А.ТЭМҮР

Top