Болливудын супер од Шахрух Хан крикетийн тэмцээний үеэр Мумбайн Ванхидын цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтнуудтай маргалдаж, цэнгэлдэхэд орох эрхээ таван жилээр хасуулжээ. 30 гаруй хүүхэд дагуулж явсан Хан цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтнуудтай ширүүхэн маргалдсан гэнэ. Харин Мумбайн Крикөтийн холбооны ерөнхийлөгч Виласрао Дешмух алдарт жүжигчнийг тун зохисгүй авирласан гэж тайлбарлажээ. Хан энэ талаар сэтгүүлчдэд “Тэд хүүхдүүдтэй үнэхээр зохисгүй харилцсан. Тэдний хэлсэн зарим бүдүүлэг үгийг давтаж хэлэхээс ам эвлэрэхээргүй. Тийм ээ, би уурласан нь үнэн” гэж ярьжээ
Т.Ялгуун