Дуудлага худалдаа 10 хоногоор хойшлогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 21


Монголоос гаралтай байж болох “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясыг өнөөдөр буюу 5 дугаар сарын 20-нд АНУ-ын Нью-Йорк хотноо Хэритэж Аокшн байгууллагаас дуудлага худалдаанд оруулахаар зарлаад байсан билээ.

Энэ асуудалд сэтгэл зовнисон олон эрдэмтэд судлаачдын саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч дуудлага худалдааг хойшлуулж, үлэг гүрвэлийн араг ясны эрэл гарлыг тодруулах тухай нэмэмжлэл гаргасны дагуу дуудлага худалдааг зохион байгуулагч газрын удирдлагын төв орших АНУ-ын Даллас хотын шүүх захирамж гаргаж дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулахаар шийджээ.

Энэ хэрэг дээр олон улсын өмгөөлөгч Роберт Пентер ажиллаж байгаа бөгөөд шинжээч, судлаачид интернэт орчноор санал сэтгэгдлээ илэрхийлж одоогийн байдлаар 700 орчим хүн үлэг гүрвэлийн араг ясыг эх нутагт нь аваачих ёстой хэмээн гарын үсгээ зураад байна.

Дуудлага худалдаа 10 хоногоор хойшлогдсон нь манай талаас бүхий л баримт материал цуглуулж, дэлхийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч байх хариуцлагатай хугацаа юм.

http://www.president.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top