Крис Хэмсворт: -Кристен Стюарт намайг секс билэгдэл гээд байх нь залхмаар байсан

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 21

Холливудын энэ царайлаг залуу эхнэртэй үнэнч гэж янзтай нэгэн. Одоогоос хэдэн жилийн өмнө Крис ХЭМСВОРТ гэх нэрийг хэн ч мэддэггүй байсан гэхэд болно. Харин өнгөрсөн онд түүний амьдрал эрс өөрчлөгдсөн. “Тор” хэмээх кино нь түүнийг алдарын гараагаа эхлэхэд нөлөөлжээ. Өнөө цагийн хамгийн дур булаам эрсийн нэг болоод байгаа түүний өмнөх амжилтыг “Өшөө авагчид” кино нь бататгаж байгаа билээ. Тэр саяхан Орост киноныхоо нээлтэнд оролцжээ. Таныг өнөө цагийн секс билэгдэл хэмээн тунхаглаад байгаад хэрхэн хандаж байгаа вэ гэсэн асуултанд тэрээр: -Миний бүтээсэн дүрүүдэд биеийн хүч их шаардлагатай байсан. “Өлсгөлөн тоглоом”-онд ч гэсэн адил. Тиймээс би тийм харагддаг байх. Гэхдээ үүндээ би тийм их таатай ханддаггүй. Дүрийн шаардлага шүү дээ. “Цасан гуа” киноны зураг авалтын үеэр Кристен Стюарт цаг үргэлж л намайг тэгэж хэлээд байсан. Сүүлдээ ч залхмаар байсан шүү хэмээн хариулжээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top