Өнөөдөр 15:00 цагаас Төрийн ордны “Г” танхимд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон ШУА-ийн Палентлогийн төвийн захирал академич Р.Барсболд нар 75 сая жилийн өмнө амьдарч байсан “Тиранозаурус батаар” хэмээх аварга үлэг гүрвэлийн араг ясыг АНУ-д дуудлага худалдаанд оруулсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ё.Отгонбаяр: Сүүлийн хэд хоногт монголын хилээр гарсан байж болох “Трабазаурс” динозаврын яс Америкт зарагдсан гэж байгаа. Энэ мэдээг дуулаад манай улсаас тэр дуудлага худалдааг түр зуур худалдаалахыг хориглосон нот бичиг илгээсэн. Өнөөдөр ирсэн мэдээллээр тэрхүү хоёр ясыг шүүхийн шийдвэртэйгээр зарсан байна.
Одоогоор тэрхүү Трабазаруын ясыг манай улсын олдвор монголоос гаралтай гэдгийг нотлох шаардлага бий болж байгаа. Энэ олдворыг нотлохын тулд эрдэмтдийн нэгдсэн судалгаа хийж байна.
ШУА-ийн Плантелогийн төвийн захирал академич Р.Барсболд: Энэхүү амьтны яс нь манай улсад бүртгэгдээгүй учраас энэхүү энэхүү ясыг хууль бусаар малтлага хийж авч явсан байх магадлалтай. Яагаад гэхлээр тэрхүү махан идэштэний шүдийг маш ихээр гэмтээсэн байсан гэж америкийн эрдэмтэд хэлээд байгаа. Хэрвээ мэргэжлийн архелогичид малтаж авсан бол тэгэхгүй байсан юм. Тарбазаур гэдэг батор гэсэн утгатай үг. Энэ нэрээр анх энэ амьтны арга ясыг олж нээсэн Оросын эрдэмтэн нэрлэсэн гэдгийг тэрээр хэллээ.
Хэвлэлээр зарагдлаа гэсэн мэдээлэл яваад байгаа. Хэдийгээр арилжаа явагдсан ч шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан. Хэрвээ манай улсаас гаралтай гэдэг нь тогтоогдох юм бол манай улс буцааж авах боломжтой гэж сайд Ё.Отгонбаяр мэдэгдлээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )