Нагари хотын захирагчийн амь насанд халдахыг завджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 22

Нэг дэх өдөр буюу энэ сарын 21-нд Нагарийн хотын захирагч Жак Сабагийн байнга машинаа тавьдаг зогсоолоос тэсрэх бодис олджээ.

Walla News-ийн мэдээлж байгаагаар тэсрэх бөмбөгийг зогсоолын цэвэрлэгч олсон бөгөөд харин цагдаа нар тэсрэх бөмбөгийг түргэн хугацаанд аюулгүй болгосон байна.

 “Жак Сабагийг алах оролдлого байнга давтагдаж байдаг, үүний улмаас хэдэн жилийн өмнө түүний хамгаалалтыг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байсан” гэж цагдаа нар тайлбарлажээ. Хэдэн жилийн өмнө үл мэдэгдэх хүмүүс Сабагийн гэрийн гадаа тэсрэх бөмбөг хаясан явдалтай харьцуулбал энэ оролдлого тийм ч аюултай байсангүй. Азаар хүн бэртээгүй боловч барилгад нь их хэмжээний хохирол учруулжээ.

Жак Сабагт хэн халдсаныг тодруулахаар цагдаа нар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: www.rambler.ru

Б.Дөлгөөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top