Нью-Йорк хотодТираннозавр нэг сая доллараар зарагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 22

 

   Монголоос АНУ-руу хууль бусаар гарсан байж болзошгүй хэмээн сэрдэгдэж, худалдаалахыг хориглож, бараг бүтнээрээ шахуу хадгалагдсан Тираннозаврын араг яс өчигдөр Нью-Йоркд дуудлага худалдаагаар нэг сая доллараар зарагдсан байна.

   Энэхүү 7 метр урттай ховор олдвор Монголын газар нутгаас олдсон нь шүүхийн баримтаар нотлогдож байгаа ба манай орны хуулиар бол энэ төрлийн гэмт хэрэг нь нилээн хүнд хэлбэрт тооцогддог ажээ.

   Монголын Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Роберт Пэйнтер дуудлага худалдааг зогсоохыг оролдсон ба түр хоригийг үл биелүүлсэн Heritage Auctions хариуцлага хүлээх болно гэж мэдэгджээ.

     “Бид энэ динозаврыг Монгол руугаа буцаахыг хүсч байна” хэмээн дуудлага худалдаа болж буй байрны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж байсан монголчууд хашгирч байжээ. Тэдний дунд Монголын динозавр судлалын Институтын захирал, палентеологч хүн байсан байна хэмээн LiveScience.com мэдээлжээ.

 Жич:Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс энэхүү асуудалд чухал ач холбогдол өгч байгаа ба  Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар эрүүгийн цагдаагийн газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг томилж үлэг гүрвэлийн олдвор нь манай орноос алдагдсан олдвор мөн эсэх, хууль бусаар хил дамнан худалдагдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.Энэхүү өнөөдрийн арилжаа нь шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан ба хэрэв уг олдвор Монголоос гарсан нь нотлогдвол буцааж авчрах боломжтой ажээ.

Д. Мягмарсүрэн    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top