Хакерууд хууль зүйн яамны сайт руу довтолжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 22

     Өнөөдөр АНУ-д «Anonymous» нэртэй хакерын бүлэглэл Хууль зүйн яамны сайтад довтлон тус улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн бүх гэмт хэргийн мэдээллийг хууль бусаар олж авчээ.

     Хакеруудын нэг өөрийн Твиттер хуудсандаа Хуулийн яамны  нийт 1.7 гегабайт хэмжээтэй мэдээлэл олж авснаа бичсэн байна.

     Тавдугаар сарын 9-нд энэхүү «Anonymous»  бүлэглэл нь Оросын Засгийн газрын kremlin.ru ,  президент.рф  сайтуудад халдан хэдэн цагаар ажиллагаагүй болгон гэмтээж босогчдыг дэмжиж буйгаа илэрхийлж байжээ.

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top