Ираны дипломат бассейнд охидын биед хүрсэн хэргээр халагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23

Ираны Гадаад харилцааны яам Бразильд алба хашиж байсан дипломат ажилтнаа бассейнд орж байхдаа охидод сексийн зүй бус хандлага илэрхийлсэн хэмээн буруутгаж үүрэгт ажлаас нь халжээ.

51 настай Ираны дипломат Хекматолле Горбани  усан санд шумбах үедээ 9-15 насны сургуулийн 4 сурагч охидын биед шүргэсэн ажээ. Эцэг эх нь энэ талаар мэдэнгүүт цагдаа дуудан түүнийг баривчлуулсан боловч  дипломатын халдашгүй бүрэн эрхийн дагуу Бразилийн цагдаа нар Горбаниг сулласан байна.

Энэ явдлын талаар мэдэгдэнгүүт Горбаниг Тегеран руу буцаан татаж,  мөрдөн байцаахаар дууджээ.

Иранд аль ч насны эр, эм хүмүүс хамт нэг бассейнд сэлэх хориотой байдаг бөгөөд тухайн дипломатыг албаны ёс зүйгээс гадна  исламын зан заншлыг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа ажээ.

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top