АНУ-д Бруклины оршин суугч 49 настай Томас Паркиныг олон жилийн турш өөрийн нас барсан ээжийнхээ дүрд хувиран улсаас тэтгэвэр тэтгэмж авч байсныг илрүүлэн ялласан байна. Тэрээр энэ хугацаанд нийт 117 мянган долларыг улсаас залилж авч амжжээ.
Шүүхийн шийдвэрээр бол Паркин хамгийн багадаа 13,5 жилийн хорих ял авах аж. Ийм төрлийн гэмт хэргийн ялын дээд хэмжээ нь 41 жил хүртэл хорихоор байдаг юм байна.
Паркины ээж Ирэн Прусик 73 настайдаа 2003 онд нас барсан ба хүү нь энэ талаар засаг захиргаанаас нууцлан, тэтгэмжийг нь авч байхын тулд ээжийнхээ дүрд хувирчээ. Үүний тулд тэрээр хар өнгийн нарны шил зүүн, энгэсэг будаг түрхэж, ээжийнхээ хуучин даашинзуудыг өмсдөг байсан байна.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )