Хорвоогийн сонин хачин: Хамгийн хамгийн…

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23

1.             Нэг гэр бүлд зориулагдсан хамгийн том байшин. Энэхүү 2 гектар газарт сүндэрлэх аварга байшин нь Лондонгийн элитүүдийн дүүрэгт байдаг. Шинэ эзэн нь байшинг өөрийн болгохын тулд 100  саяыг зориулжээ. Энэ нь Мадоннагийн амьдардаг дундад зууны үеийн шилтгээнээс ч үнэтэй байгаа юм. Байшин 40 өрөөтэй, спорт заал, теннисний талбай, номын сан, ёслолын танхим гээд бүх зүйлтэй гэнэ.

2.             Английн хатан хааны гэр бүлийн Букингемийн ордон бол дэлхийн хамгийн том орон сууцны байшинд тооцогддог. Нийт 605 өрөөтэй. Тэдгээрт нь зөвхөн хатан хааны гэр бүлийнхэн л амьдрана

3.             Тэгвэл хамгийн жижигхэн орон суууц бүхий байшин мөн л Британид байна. Түүний өргөн нь 1.25 см. Доод давхар нь гал тогоо, дээд давхартаа ганцхан унтлагын өрөө бий. Саяхан тэрхүү байшинг бэлнээр 175.000-аар худалдан авах саналыг эзэнд нь тавьсан гэдэг.

4.             Дэлхийн хамгийн жижигхэн зочид буудал. Хоёр давхар бүхий уг буудал ердөө хоёр өрөөтэй. Өргөн нь 3 м. Нэг шөнө хоноход 180 марк төлдөг ажээ.

5.             Хамгийн тохь тухгүй зочид буудал модны орой дээр байдаг аж. Нэг хүн багтана. Унтахдаа заавал аяны хөнжилд орно. Тэгээд шөнө унахгуйн тулд өөрийгөө модноос хүлэх шаардлага гардаг.

6.             Харин хамгийн бохир зочид буудал Умард Хятадад байдаг. Нэг удаагийн их цэвэрлэгээгээр ганцхан өдөрт гэхэд тэндээс 24 тн хог гарсан гэдэг.

7.             Дэлхийн хамгийн том зочид буудал бол Сингапурын “Стэмфорд” юм. 73 давхар. Тэр нь далайн түвшнээс дээш 3.500 метрийн өндөр баригджээ. Нэгэн зэрэг 700 хүн хүлээн авах чадалтай. Энэ буудлыг барихад нийт 50 сая швейцарийн франк зарцуулсан байна.

8.             Хамгийн үнэтэй зочид буудал… Энэ нь дэлхийн оддын эх нутаг гэгддэг Техасын Хьюстон хотод байрладаг байна.  Тэнд нэг цаг байрлахад доод тал нь 3000 ам.доллар төлнө.

Р.Слава

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одбаяр(66.181.160.31) 2020 оны 12 сарын 29

Үнэхээр сонирхолтой юм байна

1  |  0
togloo1110(103.10.21.76) 2023 оны 11 сарын 24

yamar hachin yum be deer in hun hevtchihsen baishdee

1  |  0
Top