Жаран таван жилийн түүхэндээ анх удаа Каннын кино наадам Холливудын оддоос ярилцлага авах хүсэлтэй сэтгүүлчдээс мөнгө авах болсон тухайгаа “Шпигель” сэтгүүлд мэдээлжээ. Энэ мэдээлэлд холливуудын хамгийн чадварлаг жүжигчдийн нэг Брэд Питтээс 20 минутын ярилцлага авахад 2500 евро, харин Кристэн Стюартаас 1250 еврог төлөх юм байна. Үүнд сэтгүүлчид дургүйцлээ илэрхийлж, өндөр үнэ ханш нэхдэг жишиг тогтох вий хэмээн ихэд болгоомжилж байгаа ажээ.
Д.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )