Прада хүн бүрт зохидог

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24

Даваа гаригийн үдэш Каннын кино фестивалийн үеэр нэгэн сурталчилгааг олон түмний хүртээл болгосон ба энэ нь сурталчилгаа гэхээс илүүтэй найруулагч Роман Поланскийгийн Прадад зориулагдаж бүтээсэн богино хэмжээний кино байсан юм. “Therapy” буюу “Эмчилгээ” гэх кинонд Хелена Бонэм Картер, Бен Кигсли нар тогложээ. Үзэгчдийн хувьд энэ кино нь үнэхээр гэнэтийн бэлэг болсон юм.

Полански богино хэмжээний кино хийхээс эмээж байсан бөгөөд харин дууссаныхаа дараа эрх чөлөө, аз жаргалыг мэдэрсэн гэж ярьсан байна. Роман Полански Прадаг яаж илэрхийлсэнийг та яг одоо ЭНД дарж үзнэ үү.

Б.Дөлгөөн

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top