Найруулагч Леос Каракс Каннын кино наадамд Кайли Миноуг, Ева Мендес нарын тоглосон Holy Motors бүтээлтэйгээ иржээ. Хэвлэлийн бага хурлын үеэр найруулагч уг киног өнгөрсөн жил өөд болсон эхнэртээ зориулан бүтээжээ. Эхнэр нь Катя Голубева гэгч Оросын алдарт жүжигчин эмэгтэй байсан юм. Найруулагч арван жилийн өмнө эхнэртэйгээ Каннын кино наадамд оролцож байснаа дурсан санагалзжээ. Тухайн үед эхнэрийнх нь тоглосон кино шүүмжлэгчдэд таалагдаагүй байна. Харин Караксийн энэхүү шинэ бүтээлийг үзэгч түмэн маш халуун дулаанаар хүлээн авчээ.
Holy Motors киноны гол дүрд тоглосон Кайли Миноугийн 2012 онд гаргасан шинэ дууг сонсохыг хүсвэл ЭНД дарна уу.
Б.Дөлгөөн
Сэтгэгдэл ( 0 )