Египетийн Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Египетийн ерөнхийлөгчийн сонгууль эхэлжээ. Эрх баригчид сонгуулийг шударга явуулахаа амлаж байна. Тус улсын 80 сая хүн амын 50 сая гаруй нь санал өгөх эрхтэй бөгөөд 14 мянган сонгуулийн тойрогт 08.00-20.00 цаг хүртэл санал авч байгаа ажээ. Санал хураалтын урьдчилсан дүн энэ сарын 28-нд гарах гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд 13 хүн нэр дэвшсэн бөгөөд хоёр нэр дэвшигч нэрээ татжээ. Сонгуулийн явцыг тус улсын 14.500 шүүгч хянаж байгаа нь нэг сонгуулийн тойрогт нэг шүүгч ноогдоно гэсэн үг. Мөн 50 орны ажиглагч оролцож байгаагаас Арабын орнуудын лиг, Африкийн холбоо болон гадаадын төрийн бус гурван ч байгууллагын төлөөлөл багтжээ. Сонгуулийн үеэр аюулгүй байдлыг  хангах үүднээс хүчний байгууллагын 300 мянган ажилтныг дайчилсан байна. Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийг зургаадугаар сарын 16-17-нд үргэлжлүүлэн явуулах гэнэ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top