Меркель газарзүйн шалгалтанд бүдэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Берлин дахь нэгэн олон улсын сургуулийн сурагчид Германы канцлер Ангела Меркелийг нээлттэй хичээлдээ урьжээ.

Сурагчид газарзүйн хичээлээр цагаачлалын асуудлын талаар ярилцаж байсан ба өөрсдийн болон эцэг эхийнхээ төрсөн хотуудыг газрын зураг дээр тэмдэглэж байгаад эрхэм канцлер хатагтайгаас өөрийн төрсөн хот болох Гамбургаа зааж үзүүлэхийг хүсчээ. Гэтэл Меркель хатагтай эхлээд Берлин хавиар хайж байснаа хаа хамаагүй Оросын газар нутаг руу заасан байна.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top