Оросын цуврал алуурчинг байцааж дууслаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Оросын мөрдөн байцаах газар цуврал аллага үйлдсэн этгээдийг байцаах ажиллагаагаа дууссан байна.

Мөрдөн байцаалтын явцад хэрэгтэн Сергей Мартынов 5 жилийн турш Оросын газар нутгаар хөндлөн гулд явж 10 гаруй бүс нутагт олон тооны хүүхэд бүсгүйчүүдийн амийг бүрэлгэсэн нь батлагдсан аж.

Энэ этгээд өмнө нь хүн амь, хүчингийн хэргээр шоронд сууж байгаад хугацаа дуусч суллагдсанаас хойш эдгээр зэрлэг балмад аллагуудаа үйлдсэн байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top