Джастин Бибер сургуулиа төгслөө

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

18 настай Джастин Бибер ахлах сургуулиа төгсчээ. Олон охидын амьд шүтээн болсон тэрээр бусадтай адил сургуульд  хичээллэх  боломжгүйн улмаас  гэрээр суралцаж төгсөж байгаа аж. Иймээс түүний хувьд ямар ч хонхны баяр, төгсөлтийн үдэшлэг болоогүй байна.

Түүний энэхүү байдлыг харгалзан теле хөтлөгч Эллен де Дженерес  өөрийн шоу хөтөлбөртөө түнийг урьж оролцуулан төгсөлтийн баярыг нь тэмдэглэсэн аж. Тэрээр Джастинд төгсөгчийн ёслолын хувцас, малгай өмсгөн, 3 минутын турш төгсөлтийн мэндчилгээ болгон халуун дулаан үгс хэлэн төгсөгчийн гэрчилгээ гардуулсан байна. Энэ үед Джастин ихэд гайхсан байдалтай “энэ үнэхээр миний гэрчилгээ гэж үү?” хэмээн асуужээ. Харин дараа нь гэрчилгээн дээр Эллений сургууль гэсэн бичиг байхыг харан учрыг ойлгосон байна. Эллен түүнд зүгээр л fun байдлаар сюрприз барьсан аж. Харин Джастины сургууль төгссөн жинхэнэ гэрчилгээ хаана байгааг одоогоор мэдээлээгүй байна.  

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top