87-той өвөө гардан тулаанд ялжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Забайкальскийн хязгаарын Казанова тосгоны 87 настай ахмад дайчин Павел Васильевич гэрт нь орж ирсэн дээрэмчинтэй ана мана үзэлцэн, түүнийг цохиж амь насыг нь егүүтгэжээ.

Тосгоных нь оршин суугч 35 настай тэрхүү этгээд цонхыг нь хагалан гэрт нь орж ирэн өвгөнд хутга тулгаж, бүх хурааж цуглуулсан мөнгө, одон медалиудаа өгөхийг шаардсан байна. Уг дээрэмчин нь шоронгоос оргоод хэдэн сар эрэн сурвалжлагдаж  байсан этгээд аж.

Хүч тэнцвэргүй энэхүү тулаанд өвгөн нилээн хүнд  хэлбэрийн хутганы шарх авсан ба одоогоор эмнэлэгт уушигны хагалгаанд орон, бие нь тийм ч сайнгүй байгаа юм байна. Хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top