33 жилийн өмнөх хэргийн сэжигтэн баригджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

BBC мэдээлснээр АНУ-д  1979 онд алга болсон 6 настай охин Итан Петецийн хэрэгтэй холбоотой этгээдийг баривчилсан байна.

Нью-Йоркийн цагдаагийн газрын өгүүлж буйгаар сэжигтэн Педро Эрнандес уг хэрэгт холбогдолтойгоо хүлээн зөвшөөрсөн аж. Тэрээр 1979 онд И.Петцийн гэртэй ойрхон ажилладаг байсан ба түүний энэхүү баривчилгаа нь 33 жилийн өмнө нээлттэй үлдсэн энэхүү хэргийн хувьд анхны сэжигтэн болжээ.

1979 оны тавдугаар сарын 25-ны өдөр алга болсон И.Петцийн хэрэг тухайн үедээ нийгэмд ихээхэн шуугиан дэгдээж байжээ. Түүний зургийг сүүний гадна уутан дээр хэвлэх болсон бөгөөд 1984 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган тавдугаар сарын 25-ны өдрийг сураггүй бологч хүүхдүүдийн өдөр болгохоор зарлажээ.

И.Петцийн эцэг эх Стэнли, Джули Петц нар алга болсон хүүхдүүдийн гэр бүлд зориулсан санг үүсгэн байгуулсан ба одоог хүртэл хүмүүнлэгийн үйлс өрнүүлсээр байгаа ажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top