Сөнөсөн тэнгисийн бүс нутагт хийсэн судалгааны үндсэн дээр Америк, Германы геологичид Исус Христийн загалмай дээр цовдлуулж нас барсан өдрийг манай эриний 33-р оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн Баасан гаригт тохиосон хэмээн баталж байгаа аж.
Эрдэмтэд судалгааны үзүүлэлтүүдээ Шинэ гэрээний ишлэлүүд болон одон орон судлалын ажиглалтуудтай харьцуулж дүгнэлт гаргасан байна. Мөн Сөнөсөн тэнгисийн бүс нутагт болж өнгөрсөн газар хөдлөлтийн баримтууд, Евангели сударт өгүүлэгдсэн дүрслэлийг ч дүгнэлт гаргахдаа ашигласан ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )