“Eurovision-2012” шилдгүүд өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 26

Европын орнуудын дунд жил болгон зохион байгуулагддаг “Eurovision-2012” эстрадын дууны тэмцээн энэ удаад Азербайжаны нийслэл Баку хотноо болж байгаа аж.

Энэхүү тэмцээний хагас финалын хоёр дахь шалгаруулалтанд оролцсон 18 орноос Литва, Босни Херцеговин, Серби, Украин, Швед, Македон, Норвеги, Эстони, Мальта болон Турк зэрэг 10 улс финалын шатанд үлджээ.

Финалын шатанд хагас финалаас шалгарсан 20 орны оролцогчид өрсөлдөхөөс гадна эзэн улс Азербайжан болон их таван улс Итали, Испани, Франц, Герман, Их Британи оролцох юм.

Тус тэмцээний финалын шатны шалгаруулалт өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр явагдаж шилдгүүдээ тодруулна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top