Москва хотын мэр Сергей Собянин тавдугаар сарын 6-нд болсон эсэргүүцлийн жагсаалын үед бусдаас илүү өртөж гэмтсэн цагдаагийн 4 ажилтанд хоёр өрөө байр бэлэглэжээ. Мөн өөр 6 ажилтанд байрны ордер гардуулсан байна.
Түүний энэ үйлдэлтэй холбогдуулан зарим үйлдвэрчний байгууллагын зүгээс дургүйцлээ илэрхийлжээ. Тэдний үзэж буйгаар тамирчны хэмжээнд бэлтгэгдсэн, толгойдоо төмөр дуулгатай цагдаа нар бие хамгаалах ямар ч хэрэгсэлгүй хүмүүстэй толхилцож гэмтээчихээд харин ч шийтгүүлэх юм байж байраар шагнуулсныг шударга бус хэмээн үзэж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )